Хамасыг эсэргүүцсэн жагсаал Газын зурваст хүч авч байна

Газын зурвасыг 20 гаруй жил удирдсан Хамас бүлгийг палестинчууд эсэргүүцэн жагсах нь нэмэгдэж байна. Тус бүсэд сүүлийн 70 гаруй жилийн турш тохиолдсон хямралд Хамас бүлэг хариуцлага хүлээн ёстой гэж олон палестин хүн үзэж байгаа аж. Газын зурвасын гудамжинд цугласан олон “Хамас бол хог, энэ мессежийг бусдад хүргэ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
2019 онд Хамасын эсрэг “Бид амьдармаар байна” нэртэй жагсаалын зохион байгуулсан хуульч Моумен аль-Натур “Газын зурвас дахь нөхцөл байдалд дэлхий нийт хууртаж байна. Дэлхий нийт Газын зурвас бол Хамас, Хамас бол Газын зурвас гэж боддог” гэсэн юм. Газын зурвас эсэргүүцлээ илэрхийлэх нь аюултай, Хамас шүүмжилсэн үзэл бодлыг зүгээр өнгөрөөдөггүй байна. Гэсэн ч аль-Натур “Хамасыг дэмжих нь Палестины эрх чөлөө бус Палестины үхлийг дэмжиж буй явдал” хэмээсэн аж.
“BBC” агентлагийн сэтгүүлч түүнээс ингэж хэлэх нь аюултай биш үү гэж асуухад тэр “Бид эрсдэл үүрч хэлэх үгээ хэлэх хэрэгтэй. Би 30 настай Хамас бүлэг удирдлагыг атгах үед би 11-тэй байсан. Би амьдралдаа юу хийж бүтээсэн бэ? Миний амьдрал дайн, хүчирхийллийн хооронд дэмий хоосон өнгөрсөн” гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HAMAS CH GAZA GEDEG GAZRIIG SUIRUULJ DUUSSAN DAA