ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа ДУУСГАВАР БОЛЛОО

Үндсэн хуулийн цэцийн гишүүд зургаан жилийн бүрэн хугацаатай ажилладаг. Энэ дагуу 2019.12.26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод буй. Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдох саналыг Улсын дээд шүүхээс гаргасан байдаг.
Тиймээс нөхөн томилгоог Улсын дээд шүүхээс санал болгосноор УИХ-аар хэлэлцэнэ батална гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.4-т:
“Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан.
Энэ дагуу УДШ-ээс нөхөн томилуулах саналтай хоёр гишүүний нэрийг 14 хоногийн дотор гаргаж, УИХ түүнийг нь 30 хоногийн багтаан батлах юм. Нөхөн томилгоо хийгдтэл Д.Солонго, Ш.Цогтоо нар ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.