Нийгэм мэдээ

Ойрын 10 хоног нийт нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ

-2025 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

04, 06-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно. 

Хур тунадас: 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө+10...+15 градус дулаан байна.  

-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-

Хур тунадас: 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнгэр маань хур хайрлах болтугай

Холбоотой мэдээ

Back to top button