УРЛАГ
Залуу найрагч Б.Жамбалдорж “Болор цом”-ын эзэн боллоо

Өнөөдөр /2020.01.04/ Багануур дүүрэгт 37 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам болж өнгөрлөө. Уг наадам энэ жил 27 найрагч шалгарснаас Т.Баянсан, О Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нарын таван найрагч айргийн тавд үлдээд байсан юм. Дөнгөж сая найрагчид сүүлийн шүлгээ уншиж, шүүгчдийн оноогоор Б.Жамбалдорж энэ жилийн “Болор цом”-ын эзэн боллоо.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагч, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч юм. Тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо өлгийдөн аваад байсан юм.
Т.САНТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.