Г.Занданшатарын орчуулгаар Жэймс Фишкиний “Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номын нээлт боллоо

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус эрдэм шинжилгээний хурал зөвлөлдөх ардчилал-иргэний оролцоо, сайн туршлага, Монгол Улсын зөвлөлдөх ардчиллын туршлага, ардчиллыг бэхжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл, өнгөрсөн 10 жилийн туршлага гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцсан юм. Тус хурлыг “Нэг монгол” төрийн бус байгууллагаас санаачилсанагаад Ерөнхийлөгчийн Тамгын газар,Фридрих Эбертийн сан, Стратеги академи хамтран зохион байгуулагчаар оролцсон юм. Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээнлэгийн захирал Жеймс Фишкин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, МАН-ын Стратеги академийн захирал Д,Дэмбэрэл нар нээж үг хэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, анх 2015 онд зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлсэн өнгөрсөн 10 жилийн үйл явц хийгээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлж, батлуулсан болон түүнээс хойших өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх хоёр удаагийн зөвлөлдөх санал асуулга зэргийн талаар илтгэлдээ өгүүлсэн юм. Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээнлэгийн захирал Жеймс Фишкин, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгын туршлагын талаар танилцуулж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд зөвлөлдөх санал асуулгын зарчмыг баримтлан хэрэгжиж чадсан хэмээн үнэлж байв.
Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд,ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийг сургуулийн захирал Я.Төгөлдөр, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Д.Ундрах, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Б. Нарантулга, Шинжлэх ухааны академийн салбарын эрхлэгч О.Хатанболд нарын эрдэмтэн судлаачдаас гадна Харвардын Их сургуулийн Кеннедигийн нэрэмжит сургуулийн судлаач Димитри Курант, Япон Улсын Кэйо их сургуулийн хундэт профессор Ясунори Соне, БНСУ-ын Hankook судалгааний нийгэмлэгийн газрын дарга Ким Чун Сук, Дублин хотын их сургуулийн профессор Жейн Суйтер нарын хүмүүс зөвлөлдөх ардчиллын арга загвар, ардчиллын ирээдүйн сорилт болон өөрийн оронд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн УИХ-ын дарга асан Д. Лүндээжанцан, Улсын бага хурлын гишүүд болох иргэн Д.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн нар оролцож, зөвлөлдөх ардчиллын өнгөрсөн 10 жилийн дүгнэлтийн талаарх салбар хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкиний “Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номын нээлт боллоо. Тус номыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар орчуулсан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар юмных нь ардчилал байхавдээ өөрөө гажуудал цаад зорилго нь нийтийг оролцуулж эсэргүүцэлтэй тулгархаас зайлсхийж тойрон хүрээлэгчдээрээ асуудлыг шийдэх луЙвар юм үүнийг ахин хэрэглэж ек г ахин сонгох луйвар бэлдэцгээж бгаа нь тэр
Хэдхэн хүн шийддэг тухай ном. Диктатур маягын дэглэм
2 талдаа дэлхийн их гүрнүүдтэй хөрш хирнээ улсаа зөв хөгжүүлж чадахгүй украйны араас ороход бэлэн нөхцөлийг бүрдүүлж бж яасан ирсэн ардчилал бэ.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!