Нийгэм мэдээ
Зүрх уулын энгэрт гарсан түймрийг цурманд оруулжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна гэсэн дуудлага 10:49 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:02 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс 5-9 м/с, зарим үед 11-15 м/с хүрч хүчтэй салхилж байна. Хүчтэй салхи шуургатай, хуурайшилт нэн их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.