Авдрандаа лицензтэй ч алтаа ухдаггүй хэсгийг чиглэж, төр нь хүн төрхтэй шиг ажиллаасай

Ийм юм. Алтны гинжин хэлхээ улсын төсөв, Төв банкны валютын нөөц, баялгийн сантай холбогдож буй.
Нэг. Төсвийн орлогын дутагдлыг алтны үнийн өсөлтөөр нөхөх ямар ч боломжгүй. Учир нь, 20 тонн алтны орлогын татвараас 500-600 тэрбумыг олохоор төсөөлсөн. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний төсвийн орлогын 5.5 хувийг л эзлэх жин юм.
Хожоо нь хаана байгаа гэхээр, 2025 оны төсөвт алтны нэг унц тутмыг 1840 ам.доллараар төсөөлж суулгасан. Алтны үнэ он гарсаар нэг унц тутамдаа 28 хувийн өсөлт үзүүлж, Goldman Sachs"-ийн шинжээчид оны эцэст 3700-д, ирэх онд 4000 ам.долларт хүрэх өөдрөг төсөөлөл танилцуулаад буй. Уг үнийн зөрүүнээс нэмж 350-450 тэрбумыг л олох юм. Энэ нь төсвийн орлогын тасалдалд жин үзүүлж чадахгүй.
Хоёр. Төв банкин дахь алтаараа Чингис хааны хөшөө бүтээгээд, эргүүлээд уг баримлаа эрдэнэсийн санд бүртгэсэн. Төв банканд тушаагдах алтны биет хэмжээ нь валютын нөөц, эрдэнэсийн сангаа давхар өргөж байдаг, хамгийн том дархлаа нь юм. 2025 он гарсаар Төв банк 3.2 тонн алт худалдан авсан статистик үзүүлэлттэй байна.
Уг нь өнгөрсөн оны хагас жилд Төв банк 7.7 сая тонн алт худалдан авч байжээ. Энэ жил уг үзүүлэлт эрчтэй доош унасан харагдана.
Гурав. Засгийн газраас уул уурхайн баялаг бүхий ордуудын тодорхой хувийг Баялгийн сантай уяхаа зарлаж, үүнд "Алт-3" аянаа холбох агуулгыг хөндөх болов. Одоогоор яг алтны ордуудаас дангаарчлан уг сантай холбогдоогүй байгаа юм.
Өргөн утгаар нь харахаар алтаа дээрх хүрээнд, юм юманд л хэрэглэх зорилго, хүсэл, амбиц, хэрэгцээ байна. Нөгөө талд дэлхийн зах зээл дээр алтны үнэ галзуураад байдаг. Яг ийм цикл, цонх-алтан үеэ ашигламаар байдаг. Гэвч бодит байдал дээр алт олборлолт үндсэндээ таазандаа тулчихсан.
Олборлолтыг тэлж байж л дээрх өгөөжүүд нэмэгдэнэ. Тэлэлтийг хэрхэн, ямар дүрмээр хийх вэ гэдэг сонин.
Яг хөрсөн дээрх зовлон нь, ерөөсөө л алтны гол томоохон нөөцтэй ордууд нь хуулийн тээгт, тодорхой хязгаарлалтад орчихдог явдал. Тодруулбал, алтны 560 лиценз бүртгэлтэйгээс 85 хувь нь шорооны, үлдсэн 15 хувь нь үндсэн ордод хамаардаг. Гэвч нийт алтны нөөцийн 80 гаруй хувь нь өнөөх үндсэн ордуудад хамаарна. Үндсэн ордууд эзэмшилтэй гэх 82 тусгай зөвшөөрөл байдаг ч 14 нь л тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй.
Гүндээ 228 тонн алттай 68 орд нь үйл ажиллагаа явуулдаггүй аж. Улмаар 80 тонн нөөц бүхий 13 алтны орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон бусад хязгаарлалтад байгаа гэх судалгаа гарчээ.
Тэгэхээр Ц.Туваан сайдын яриад буй "Алт-3" хөтөлбөрийн гол пойнт нь, авдартаа лицензтэй атлаа ашиглахгүй буй хэсгүүд рүү нэвтэрч, тэдэнд тодорхой боломж олгоход чиглэхээр харагдаж байгаа. "Одоо алтан дээр суусан гуйлгачин гэж хэдий болтол хэлэгдэх бэ" гэсэн бодлогын шаралхуу тусгал ч яваа биз.
Өмнө нь хэрэгжсэн "Алт-1" хөтөлбөрөөр алт олборлолт, тушаалтаа үнэмлэхүй нэмэгдүүлсэн ч нөхөн сэргээх асуудал нь аяны нэг гажуудал болсон. "Алт-2" хөтөлбөрийг түшиж алтныхан өндийж ирсэн үү гэвэл ирсэн. Уг хөтөлбөрүүд дээр улс нь ч, ААН-үүд нь ч ерөнхий дүнгээрээ хожсон юм.
Мэдээж дундуур нь 66 хувийн татвар сэлтийн манаргаан явсан ч аль хэцүү үедээ алтныхандаа жаахан агаар салхи өгч байж л эвгүйдсэн тоон үзүүлэлтүүдээ авч иржээ. Гэхдээ өмнөх хөтөлбөрүүдэд баялгийн сан гэх ойлголт байсангүй.
Энэ удаа бол төр нэг гараараа алтны лицензтэй ч гацчихаад буй ААН-үүдэд боломж олгоно. Нөгөө гараараа баялгийн сантай тодорхой хувийг нь шууд холбох тулгалтаа хийхээр зэхэж байна. Алтны үнэ гялалзах алтан үеэ ашиглаад хувийн хэвшлүүдтэйгээ төр ингэж ойлголцъё, гэхдээ хэмжээ хязгаарыг нь яг таг тогтоож өгье гэж зорьж байгаа бол сайн хэрэг. Үүнийгээ яг яаж хийхийг нь ч бас олон нийт мэдэж, хяналтаа тавих эрхтэй юм.
Одоо ерөөсөө Засгийн газар нь ч, УИХ-ын гишүүд нь ч юм л бол "Төрд авна" гэж хувийн хэвшлийнхний уурыг хүргэдэг болов. Энэ хандлагаа бизнесийн орчныг нь зөөллөх, агаар салхи оруулах, чөлөөлж өгөөд ажлаа явуулах боломжтой холбохоос өөр сонголт алга.
Ингэж байж гадаад орчиндоо ч тэр "Аа, эднийх чинь хөрөнгө оруулаад, хэлцэлд ороод явж болох хандлага руу орлоо" гэж харагдах юм. Гол нь, хөшигний араар хэдэн лиценз эзэмшигчдээ баахан нударч сандаргах биш. Яг явах дүрмийг нь тодорхойлж, хүн төрхтэйхэн шиг агаар салхи алтныханд оруулж өгөөсэй. Баялгийн сантайгаа ч холбоод авцгаамаар.
"Алт-3" хөтөлбөр зарлаад, янзын сайхан болгон гэх агуулгыг Ц.Туваан сайд битүү ярьсаар яваа. Янзын сайхан байлгах тэр агаар салхиа бас удахгүй зарлах биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30н жил боллоо одоо з�##�уу ардчил�##� нтр гэж тэнэгтэхэ болиод олигтойхон ажиллаад өгөөсэй тэр улсад авах ордон дундаас нуугаад байгаа этгээдүүдийг бүгдийг ш�##�га ард нь гадны хүн л байгаа
mongolchuud negdej chadadgun l lai baihgui yu hoorondoo hereldeed tur ni ajilaa hiij chadahgui baij bh hoorond gadnii humuus hoorondoo gazriig ni medegdehgui zarj baina gedeg chine odo yu gesen ug yum be
Сайн байна
Төр нь төр шиг түшмэлүүд нь түшмэлшиг байсан бол ингээд гадны компань эзэн суухгүй байсан юм
�##�т гэхээр нүдээ ухаад эх орноо зарах хүмүүс их байнаа
төр засаг нь ажлаа хийгээчээ хятадуудад газрыг чинь гадаадынхан зараад байна
eh orniig ni zarj baigaag boliulj chadahgui bol odoo tur ntr gej yavaad yah vee ajlaa ug
хүн шиг болох гэж байх хооронд нь зараад ухаад дуусгачиж байна ш дээ
төр шиг байж чадахгүй бол тараад чадах хүмүүсийг нь гарг�##�даа
заав�##� одоо ухах �##�багүй гадныханд төргүй юм шиг харагдаж байгаадаа
тийм шүү төр нь хүн шиг байх хэрэгтэй
төр нь ажлаа одоо хийгээсэй эх оронг чинь зараад байна
odoo uhahgui zgr hadgalaldaa tegeed uursduu yag bolovsruulj chaddag bolson uede buteen baiguulalt hiildee erdenet darhan shig hot bosgoldoo ulaanbaatar 14n huvaaj tenegtej baihaar
ажлаа л хийх хэрэгтэй байна хоорондоо л улс төр хийгээд суухийн
Tur ni oligtoihon baival uul ni boloh geed l baigan odoo ene xanadu g davraah yum bol busad ni dagaad l davrah geed bga
ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөө
turd suusan hulgaich naraa z##luulah heregtei gadnii gar hul bolson
mongolchuud negdej chadadgun l lai baihgui yu hoorondoo hereldeed tur ni ajilaa hiij chadahgui baij bh hoorond gadnii humuus hoorondoo gazriig ni medegdehgui zarj baina gedeg chine odo yu gesen ug yum be
одоо нэгдэх цаг нь болсоон
zasag tur ni dunhuurch baih hoorond eh orniig chine zaraad duusgalaa
dandaa uls eh orondoo hairgui humuuseer tur bariulaad bgamu
Дээр үеийн өвгөд дээдэс �##�тыг газрын гагнаас гэж ярьдаг байсан. Алтаа ухв�##� газар хөдлөх байх шүү