Ц.Нямдорж: "Экологийн цагдаа"-г шинээр бий болгож, 100 орчим суманд ажиллуулна
Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, экологийн цагдаа бий болгох шийдвэр гаргалаа. Тээврийн цагдаагийн албадад шинэ бүтэц бий болгож, мэдээлэл судалгааны хэлтэстэй болгох шийдвэр гаргав” гэсэн мэдээлэл хийлээ. Экологийн цагдаа 10 гаруй аймгийн 100 орчим суманд ажиллуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийт 170 орчим ажлын байр бий болгохоор 2020 оны төсөвт суулгажээ. Салбарын сайдын өгч буй мэдээллээр тусгайлан алба үүсгэж, аймгуудад руу хуваарилалт хийх юм байна. Байгаль орчин ихээр сүйдэж буй орон нутгуудад экологийн цагдаа нарыг ажиллуулах бөгөөд амжилттай хэрэгжвэл ирэх жилээс орон тоо, төсвийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр, “Экологийн гэмт хэрэг гэхээсээ илүү сүйтгэгдсэн газруудын асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ бий” гэлээ.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажил үүргийн хуваарь маш тодорхой байхаас гадна сум орон нутгийн холбогдох байгууллагуудтай харилцах ажлын уялдааг цогц байдлаар зохицуу