Нийгэм мэдээ
Боксын дэлхийн цомд Монголын гурван тамирчин дэд байрт орлоо

Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцлоо.
Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн медаль хүртэв. Монголын баг тамирчид тус тэмцээнийг араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон улсын тэмцээн шүү . Худлаа хүмүүсийн толгойг иргүүлээд бай . Дэлхий цом гэдэг тэмцээн чинь тив тивээс шилдэг 2 тамирчин оролцдог тэмцээн тэмцээн байдаг . Тоглолт хийхгүйгээр медаль авдаг дэлхийн цом гэж байдаггүй маа .