Нийгэм мэдээ

Яруу найрагч Г.Гүррагчааг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьжээ

Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Г.Гүррагчааг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн албадан саатуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэх заалтаар яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн мөрдөгчийн саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэг дэх “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр Г.Гүррагчаад нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1937 он эргэн ирж,ДоЯ сэргэж бна уу даа ?!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Буруу зүйл хийж хууль зөрчсөн бол хоригдоно хариуцлага хүлээнэ өөрсдөө болохгүйюм хийж ,хууль зөрчөөд ,хариуцлага хүлээх болохоор хүнии эрх ,1937 он гэж донгоддог муу гөлөгнүүд

Зочин
Зочин

Үндэсний аюулгүй байдал чинь МАН АН гэсэн аюултай урвагч хулгайчдын гарт байхад эдний эсрэг ярьж байгаа бол гэмт хэрэгтэн биш харин ч эх оронч юм биш үү.

Зочин
Зочин

1937 онд өгдөг ял байна ш дээ

Зочин
Зочин

37 онд сайхан цэвэрлэсэн дээ, монгол нь монголыгоо барьж өгөөд байсан.

Зочин
Зочин

Тагнуул ажлаа л хийж байна. Энэ асуудалд хэн ч хэл амаа билүүдэх шаардлага байхгүй

Зочин
Зочин

Хэдэн яриу найрагч юу л хэлэв гэж . тэрний оронд үндэслэлгүй худлаа мэдээлэл тараадаг , захиалгад худлаа мэдээлэл тарааж . ард олны сэтгэл зүйгээр тоглолот хийж . нийгэмийн тайван бүс уур амисгал тараадаг сэтхүүлч нарыг барих хэрэгтэй .

Зочин
Зочин

Ene 37 on yrisan hummus Ardchilaliin ued batlasan huuludaa unshaach ...

zochin
zochin

daravgaraasaa bolj yana gedgiig sanaj uv hun hunees iluu bolh gej ongirood yanav deee

зочин
зочин

...зөв

Амгаа
Амгаа

За битгий хуцоо

Зочин
Зочин

Хэдэн яруу найрагч нараа хориод байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүлэг найргаа бичээд онгодоо хөглөөд сууж буй нь олон бизээ тэр бүхэнд эрүүл энхийг хүсиe энэ нөхөр олон газар очиж самуун дэгдээж олныг өдөөн турхирч хуульгүй мэт авирласан одоо цаг нь ирж

Зочин
Зочин

Нам төрийн толгойд гарч буцаад до яам буй болсон байна

Холбоотой мэдээ

Back to top button