Нийгэм мэдээ
Сүхбаатарт хээрийн түймрийн улмаас 1650 га талбай сүйджээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:14 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай өртсөн /урт 11 км, өргөн 1.5 км/ гэх мэдээллийг ОБЕГ-аас өглөө.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.