Нийгэм мэдээ
МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МИАТ компанийн нисгэгч, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.
Энэ онд Монгол Улсад нисэх хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жил, МИАТ компани үүсэн байгуулагдсаны 69 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн ойтой зэрэгцэн МИАТ компани Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтонтой болж байгаа аж.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 онд түүний багш Р.Батнасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан билээ. Ийн багш шавь хоёул баатар цол хүртсэн тохиолдол болж байгаа юм байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МӨНИГӨН САГААН ХҮЛЭГ МИНУ ДҮҮЛЭЖИ ДУУЛАЖУ ЯБУНА ХӨ МӨНИГӨН САГААН ХӨЛИГӨӨ ШОЛООДОН ДЗЗЛЭНХЭН ЯБУНА.БАЯИР ХҮРГИЙ ГАБЬЯАТУ АМУЖИЛТА КҮСИЙ КҮСИЙ