УЛС ТӨР
Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэж, батална
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2020.01.06/ хуралдаж тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гаргажээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа. Гол нь тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Тиймээс бүлэг дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэсэн мэдээллийг өгсөн билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгш шударга шийдвэрийг шаардаж бна. Ахмадуудыг зээлтэй зээлгүйгээр нь хувааж болохгүй.
Энэ цагаан хорхойтой нөхөр тогтвортой чуулганы хуралдаанд сууж чадахгүй байнга сэлгүүцэж байдаг гишүүн юу яриад байгаа юм. Ахмадуудаа ялгах
Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.
МАН-г татан буулгах ёстой
2019 оны 12 сард л 15 саяас дээш 4000 хүн зээл аваад сар хүрэхгүйн дотор зээлээ тэглүүлэх нь мэдээлэл задарсан их эртнээс