НИЙГЭМНийгэм мэдээ

“Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр оюутан залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор "Өнөөдөр сонго, маргаашийг хамтдаа бүтээе" уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2025.05.23/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

9 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Биднийг очих үед Талбайн асар дүүрэн хүмүүс байсан бөгөөд цагдаагийн хэлтэс бүр өөр өөрийн онцлогийг шингээсэн тоног хэрэгслийг дэлгэн тавьж, оюутан залуус болоод иргэд сэтгэгдэл өндөртэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Мөн энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, өргөдлийг хүлээн авч, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацаа сунгуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар мэдээлэл өгч байна.Мөн цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, автомашин, тусгай хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, автомашин, морьт, нохойт эргүүлийн онцлог, виртуал музейг үзүүлж сонирхуулсан байна.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Эл нээлттэй хаалганы өдрөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрсдийн ажлын онцлогийг харуулахын зэрэгцээ цагдаагийн мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүд, сурч буй оюутнуудад хэрэгцээтэй мэдээллээ олж авах, тоног төхөөрөмж, хэрэглэлтэй танилцах боломж болсон байна.

1 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button