НИЙГЭМ

Угаарын хий мэдрэгч тарааж эхэллээ

Нийслэлийн удирдлагуудын зүгээс нэгдүгээр сарын 10-ны дотор гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж буй талаар мэдээлж байсан.

Угаар мэдрэгчийг өнөөдрөөс иргэдийн оршин суугаа хороогоор дамжуулан тарааж эхэлсэн байна. Нийт 170 мянган ширхгийг 3.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-д захиалснаас эхний ээлжийн 50 мянган ширхэг нь ирээд байгаа аж.

Мэдрэгчийг тараахдаа эхлээд хэрэглэх зааврыг танилцуулж байгаа бөгөөд угаарын хий 50 мкр гр-аас хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг юм байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НОБГ болон НМХГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэр хорооллын 167 мянган өрхөд угаар мэдрэгч үнэгүй түгээнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button