УЛС ТӨР

Автомашинаа ачуулсан иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар өнөөдрөөс /2020.01.07/ автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар зурвас илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Хэрэв иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээх аж.

Мөн иргэд 60 мянган төгрөгийн ачилтын хураамж төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button