Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болжээ

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.
Тэгвэл түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татахаар болсон аж. Шийдвэр хараахан албажаагүй байгаа тухай мэдээлэл өглөө.
Элчин сайд А.Төмөрийн аав нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа. Ж.Амарсанаа нь Монгол Улсын гавьяат хуульч, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ. Түүнийг 2012 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар томилж, 2016 онд Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулсан юм байна.
Харин түүний хүү А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож Тайландын Хаант Улсыг зорьсон аж. Одоогоор тав дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа юм.
Талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө гэртээ оруулсан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа билээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саяхан л энэ жил гэж яриад байсан, одоо эргүүлэн татахаар болчихсон. Шууд гэмт хэрэгтний аясаар ажиллахаа болиоч ! Наад хүн чинь хохирогчийн шарилыг нь чандарлуулаад нотлох баримтаа устгачихсан, одоо эргүүлж татуулаад Тайландын газар нутгаас гарчихва л Тай цагдаа наад хүнийг чинь ша лгаж чадахгүй гэсэн төлөвлөгөөг нь хэрэгжүүлж өгч байна. Хохирогч монгол эмэгтэйд туса лна гэвэл дипломат эрхийг нь хүчингүй, энгийн болгож цагдаа ша лгахад амар болгож болох байсан.
Үндсэн хуулийн цэц гэсэн егзөр өвгөн
Алуурчин хүүгээ татаад авчихна.
Ял завшана ш дээ