НИЙГЭМНийгэм мэдээ
"Огцрох амархан" жагсаалд оролцсоноос халдлагад өртсөн гэх хэрэгт шинжээч томилон шалгаж эхэлжээ
Эдийн засагч Ц.Лут-Очир "Огцрох амархан" жагсаалд оролцсон тул халдлагад өртсөн агуулгаар цахим орчинд мэдээлэл тархаад байна. Түүнийг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө орцных нь үүдэнд зодсон аж.
Уг асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01.30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж урт хушуу хүзүү орооно гэдэг дээ