Нийгэм мэдээ

Таван хоногийн өмнө Сэлэнгийн Ерөөд гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгийн Ерөөд гарсан ой хээрийн түймэр унтраагүй, ажиллагаа үргэлжилж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Чингэхдээ "Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Ерөө сумын Бугант багийн Мэргэжлийн ангийнхан, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүлэг түймрийн баруун урдаас хойд хэсэгт, ахлах дэслэгч Б.Цэрэнтогтохоор ахлуулсан бүлэг түймрийн баруун хойд хэсэгт, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан бүлэг “Майн зоон” гэдэг газрын урд хэсэгт тус тус унтраах үйл ажиллагаа зохион байгуулж байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button