Нийгмийн
2025 оноос төрийн албанд Монгол бичгийг хослуулан хэрэглэнэ
Өнөөдөр /2019.01.07/ Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан боллоо. Уг уралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв.
Тэрээр энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээсэн тухайгаа дуулгалаа. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид мэт хөгшид тансаг монгол бичгээр төрийн хэрэг хөтлөхийг үзчихээд үхвэл сайхан л байна. Өөрийн бичигтэй цөөхөн үндэстний нэг нь бид нар.