Нийгэм мэдээ

Суманд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв ажиллана

Хэнтий аймаг 2025 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлажээ. Энэ ажлын хүрээнд орон нутгаа бүсчлэн дөрвөн хэсэгт хувааж,  Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг байгуулахаар төлөвлөж байна.  Энэ жил  Бор-Өндөр, Биндэр суманд үйлчилгээний төвийг байгуулна.  Үйлчилгээний төвд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан мөн сэтгэлзүйч ажиллана.  Мөн Хэнтий аймаг нь сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгож, 82 удаагийн уулзалт зохион байгуулж, 2500 хүүхдийг хүлээн авч, 200 гаруй хүүхэд захидал илгээжээ.  Тус аймаг нь 78877 хүн амтай, нийт хүн амын 36,3 хувь хүүхдүүд байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button