УЛС ТӨР

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн  дагуу ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аас баталсан. Хууль батлагдсанаар ахмад настнуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхэд зориулан, 700 орчим тэрбум төгрөгийг банкуудад нийлүүлэхээр болоод буй. Улмаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгтэй тэнцэх ваучер олгох зэргээр “сонгуульжсан”  шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм.

Уг хуулийг батлах үеэр эрх баригч намаас Б.Жавхлан, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат тэргүүтэй залуу гишүүд халамжийн бодлогыг тэлж буйг эсэргүүцэн, тэтгэврийн даатгалын системээ тогтолцооных нь хувьд өөрчлөх шаардлагатайг сануулж байсан юм.

Тухайлбал, Н.Учрал гишүүн “Дундаж үзүүлэлтээр ажил хийж буй иргэн  сардаа 187 мянган орчим төгрөгийг тэтгэврийн даатгалдаа төлж байгаа. Үүнийг хүүгээс хүү бодох тооцооллоор 30 жилээр бодоход 810 сая төгрөг болно. Төрдөө 810 сая төгрөг өгчихөөд, ажлын хөлснөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоодог. Гэтэл гадны орны ахмадууд үр хүүхдэдээ өв үлдээж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аялж байна.

Тиймээс манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатайг л харуулж байна. Одоо 5 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд  ахмадууд маань баярлаад сууж байх юм уу, хангалттай тэтгэвэр авдаг хэлбэр лүү орчихсон  байх юм уу гэдгийг ярих цаг. Хувийн тэтгэврийн даатгалын сангуудыг хөгжүүлмээр байна. Санхүүгийн зах зээл дээр гаргамаар байна. Хамтын тэтгэврийн санг байгуулмаар байна. Энэ асуудлаа одоо ярихгүйгээр тэтгэврээ тэглээд зогсчих юм уу” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Уг асуудлыг парламентын түвшинд нухацтай авч үзэхээр болж, тэтгэврийн  шинэчлэлийг  бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Уг УИХ-ын ажлын хэсгийг тэтгэврийн реформ хийх шаардлагатай байгаа талаар уриалгыг гаргасан Н.Учрал гишүүн ахлах бөгөөд Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар багтжээ.  

Энэ талаараа Н.Учрал гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Тэтгэвэрт гарсан тэтгэврийн системээ өөрчилцгөөе. Тэтгэврийн зээл тэглэсэн энэ шийдвэр ахмадуудад маань дэм болсноос гадна бидэнд тэтгэврийн реформ хийх мотиваци болон боломж өгснийг ашиглаад ажиллаад үзье.УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд дэд ажлын хэсгээ байгуулж хаврын чуулганд дорвитой өөрчлөлт хийх саналаа оруулах болно. Тэтгэврийн реформыг дэмжиж улс төржилтөөс хол, энэ ажлыг жаахан урагшлуулъя” гэж бичжээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2020 16:36

Амжилт хүсье

Зочин
Зочин
1 сар 17, 2020 21:14
Reply to  Зочин

Ажлын байрны тодорхойлолт,чиг үүрэг ижил байхад,тэтгэвэрт эрт гарсан хүнийх сүүлд гарсан хүнээ бага байгааг анхаарах.

Эрх зүйч
Эрх зүйч
1 сар 17, 2020 16:37

Үүнийг л дорвитойхон ажил болгодог юм шүү Учр�##� минь амжилт

ugee helne
ugee helne
1 сар 17, 2020 16:43

Hmmm Uchralaas uur yum meddeg khun baina uu? Medekhgui yum baina edniig

Содном
Содном
1 сар 17, 2020 17:40

Их л хэрэгтэй хуульдаа. Харин сонгуулийн амл�##�т бүү болчихоосой. Сонгуулийн өмнө батлуулчихв�##� үнэн гэж итгэе.

Содном
Содном
1 сар 17, 2020 17:44

Харин наад хуулиа батлагдсанаас хойших хүмүүст хамруулаарай. Урьд нь тэтгэвэрт гарсан хүмүүсийг хамруулах хэрэггүй байх.

Содном
Содном
1 сар 17, 2020 17:47

Одоо тэтгэвэрт байгаа хүмүүсийг улсын ЭЗ боломжтой бол доод хэмжээг нь 500000 болгох аргыг хайгаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ...

Зочин
Зочин
1 сар 17, 2020 21:18

Ажилласан жил 20 дээш 1,5 энэ нь ш�##�ихгүй маш бага нэмэгддэг юм байна билээ.Хувийг нэмэгдүүлж зохицуулах.

зочин.
зочин.
1 сар 17, 2020 22:48

Тэтгэвэрийн зөрүүг арилгах хэрэгтэй.Би улсад 35,5 жил ажиллаад 2006 онд тэтгэвэртээ гарсан. 650-700 төг-н ц�##�ин авч байсан.Одоо 350000 авч б

Зочин
Зочин
1 сар 17, 2020 22:50

Зиа энэ хүүхэд ахлана гэхээр тэтгэврийн хуулийг юу л болгодог бол доо хөөрхий.

Зочин
Зочин
1 сар 18, 2020 00:23

Энэ ЧАЦАГА ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ. ШАЛ ХУДЛАА...

Хувиараа штээ...!
Хувиараа штээ...!
1 сар 18, 2020 00:49

Сонгуулын шоу эхэллээ дээ.
Нам гүн байсан гишүүн.

Зочин
Зочин
1 сар 18, 2020 13:41

ЧИ ЧАДАХ УУ?

Зочин
Зочин
1 сар 19, 2020 03:02

tetgeveriin dood hemjeeg 500 000 bolgohgyi bol bid amidrahad hetsyy bna.em tariagaa avch chadahgyi tsain cvv avdaggyi tsuvdaigaar bna

Зочин
Зочин
1 сар 19, 2020 06:32

Тэтгэврийн доод хэмжээг 500000 болгоод өгчөөч тэгвэл арай илүү амьдр�##�д ойр бас хэдэн хөгшчүүлийн магнай тэнийнэдээ Учр�##� гишүүнээ 500000 шү

зочин
зочин
1 сар 19, 2020 13:19
Reply to  Зочин

З�##�уу хүний толгой сэргэг зориг чанга амжилт хүсье

иргэн
иргэн
1 сар 21, 2020 13:29

энэ ажлын хэсэгт яаж сан�##� өгөх вэ? санлаа өгмөөр байна.

Зочин
Зочин
2 сар 11, 2020 20:11

7жилийг 5жил болгох хэрэгтэй.насаараа нийгмийн даатг�##� төлчөөд хохирох ёстой юу

Зочин
Зочин
2 сар 11, 2020 20:44

Гомо учр�##� уу? дачхуу

Холбоотой мэдээ

Back to top button