УЛС ТӨР

З.Энхболд: Э.Оюунболдын барилдах эсэхийг Ерөнхийлөгч ШИЙДЭХГҮЙ

Өнөөдөр /2020.01.20/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ.

-Э.Оюунболд аваргын цолыг хураах асуудал яагаад удаашраад байгаа юм бэ?

-Э.Оюунболд аварга намайг гүтгэлээ гэж үзэж, АТГ -д гомдол гаргасан юм билээ. Ерөнхийлөгч Э.Оюунболдын баригдах эсэхийг шийдэхгүй. Нэг мөр хуулийн байгууллагаас шийдсэн үед нь Ерөнхийлөгч зарлигаа гаргах ёстой. Одоогоор цол нь хүчинтэй хэвээр байгаа гэсэн үг.

-Нэр бүхий гишүүд казино тоглосон гэх асуудал яригдаж байна. Ийм тохиолдолд гишүүдэд хариуцлага тооцох ёстой юу?

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж, энэ төрлийн зөрчлийг шийддэг болсон. Гишүүд онцгой эрх эдлэх ёсгүй, казино тоглосон бол хариуцлага хүлээх ёстой. Д.Эрдэнэбат гишүүн зурган дээр гарсан гэж та бүхнээс сонслоо.

-Дэд хороо Н.Номтойбаяр гишүүнийг хэлэлцэхгүй хууль зөрчиж байгааг хэрхэн харж байна?

-Ч.Улаан гишүүн байхгүй гээд ингэж болохгүй л дээ. МАН ингээд хууль зөрчөөд байдаг болсон шүү дээ. Болдог юм байлгүй.

-Нэр бүхий долоон шүүгчийг эрхийг сэргээсэн нь ямар учиртай юм бэ?

-АТГ-аас явуулсан бичгийн дагуу сэргээсэн гэж ойлгосон.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Нэр дэвшиж л таарна даа.

            Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eserguutsej bna
eserguutsej bna
2020-01-20 14:49

bolil doo novshnuudaa
icheech enkhboldoo

Болд
Болд
2020-01-20 15:26

Энэ нөхөр Оюунболдыг хамга�##�аад хол явахгүй гэдгээ ойлгохгүй л байгаа юм байна. АТГ энэ тэр гэж ард түмнээр бүү тоглоорой.

иргэн
иргэн
2020-01-20 17:47

хэг ёг хийсэн хулгайч царайлсан гөлөөн дөө,төрийн хүний хариулт мөн үү,айл ухдаг хүүхдүүд шиг л хариулж нтр �####� гэж муу бэлтрэг

Холбоотой мэдээ

Back to top button