НИЙГЭМ
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болно. Сугалаанд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Тохирлыг 13.00 цагт "Боловсрол" суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.
Сугалааны хонжворын дүн:
- Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
- 4 орон таарвал 100 мянган төгрөг
- 5 орон таарвал 500 мянган төгрөг
- 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
- 7 орон таарвал гурван сая төгрөг
- 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.