Нийгэм мэдээ

Үйл явдал: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулна

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18, өнөөдөр болох үйл явдал

  • 09:50 цагт: “БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийн бодлого 1990-2010 онд: Тухайн үеийн Монгол-БНАСАУ-ын харилцаа ба цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейн I давхрын “Muse” кофе шопод болно.
  • 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • 14:00 цагт: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно.
  • 14:00 цагт: Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.
  • 18:00 цагт: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэнгийн нээлт “Hue” арт галерейд болно.

Үзэсгэлэн

  • “Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
  • “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
  • МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
  • “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
  • “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад

  • ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
  • -Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button