Нийгэм мэдээ

БНСУ-д амьдардаг монгол иргэн хуурамч иен солиулах гэж байгаад баригджээ

Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 40 настай эрэгтэйг хуурамч гадаад валют солихийг завдсан хэргээр баривчлан саатуулжээ.

Иргэн A нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-д Сөүл хотын Жунгу дахь валют солих цэгт хуурамч иен солихыг завдсан байна. Энэ нь ойролцоогоор 10 сая вон болох байжээ. Тухайн үед валют солих газраас уг хуурамч дэвсгэртүүдийн талаар тодруулахад тэрээр хэргийн газраас зугтаажээ.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Кёнги аймгийн Ханам дахь ажлын байрны гаднаас нь баривчилсан талаар мэдээллээ. Иргэн A нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг байжээ. Хэргийг прокурын байгууллагад энэ долоо хоногт шилжүүлсэн байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button