Нийгмийн

Гурван настай хүүхэд угаарын хийд хордож нас баржээ

Өнөөдөр /2020.02.10/ Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Хордлогын дуудлагууд байсаар байна. Гол шалтгаан нь сануулсаар байхад яндан, зуухныхаа хаалтыг хааж байгаа нь, угаар мэдрэгчийн батерейг салгаж байгаа нь, гэрт амьдардаг иргэд өрхөө бүтээж байгаа зэргээс үүдэж угаарын дуудлага буурахгүй байгаа юм. Одоо сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа тул пийшин, зуухны галлагааны аюулгүй байдалд онцгой анхаарч, хүүхдүүдтэйгээ тогтмол утсаар ярьж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллаач ээ гэж эцэг эхчүүдээс хүсмээр байна” гэлээ.  

Мөн мэдээллийн үеэр, өнгөрсөн бямба гарагт /2020.02.08/ Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаарын хийд хордож нас барсан гэдгийг мэдээллээ. Учир нь тухайн айл нь угаарын хий мэдрэгчээ салгасан, зуух нь үнс ихтэй, зуухны хаалтыг хаасан байдалтайгаар унтсан байж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button