ДЭЛХИЙ

Хонконгт 600 ширхэг ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ

Хонконгт “COVID-19” халдварын улмаас ариун цэврийн цаас, гар ариутгагч, амны хаалтын хомсдол үүсээд байгаа билээ.  Үүний улмаас өнөөдөр /2020.02.17/ зэвсэглэсэн этгээдүүд 1695 Хонконг долларын үнэ бүхий ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, хутга барьсан хоёр этгээд Мон Кок дүүргийн “Wellcome” дэлгүүрт 600 ширхэг ариун цэврийн цаасыг дээрэмдсэн байна. Цагдаа нар дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилж хохирлыг барагдуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Хонконгийн дэлгүүрүүдэд ариун цэврийн цаасны хангамж ирэх бүрт урт дараалал үүсэж, хүмүүс дугаарлаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button