НИЙГЭМ

ЭМЯ: Зочид буудалд халуурч, ханиалгаж байсан солонгос иргэнийг дуудлагын дагуу очиж авсан

Өнөөдөр /2020.02.28/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын ээлжит мэдээллээ хийлээ. Үүгээр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, сүүлийн 24 цагийн дотор тус халдвар есөн оронд шинээр бүртгэгдсэн ба Өмнөд Солонгос, Иран, Япон улсуудад халдварын эрчим чангарч байгаа талаар дурьдлаа.

Мөн өнөөдрийг хүртэл нийт 690 хүнийг тусгаарлаж, ажиглалт, үзлэг шинжилгээнд хамруулсан гэдгийн онцолсон юм. Яг одоогийн байдлаар 302 хүн ажиглалтын байдалд тусгаарлагдаад буй юм байна.

Үргэлжлүүлээд ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа,

"Хоёрдугаар сарын 28-ны өглөөний 09:00 цагийн байдлаар БНХАУ-д тус халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдэж, улмаар тус улс дахь нийт халдварын тоо 78824 болсон. Харин БНСУ-д 256 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2022-д хүрлээ. Эдгээрийн 182 нь Тэгү хотоос бүртгэгдсэн бөгөөд нэг өвчтөн шинээр нас барсан.

ДЭМБ-ын зүгээс вирус хэрхэн хурдацтай тархаж болохыг сануулсаар байна. Хэрвээ шуурхай, зөв зүйтэй арга хэмжээг авч чадвал олон мянган хүний амь насыг аварна гэдэг зөвлөмжийг тус байгууллагаас дэлхийн улс орнуудад хүргүүлсээр байна” гэлээ.

Мөн ЭМЯ-ны зүгээс өчигдөр БНХАУ-д айлчлаад ирсэн төрийн өндөр албан тушаалтнууд бүгд дүрэм, журмын дагуу тусгаарлалтад ороод буй талаар онцолсон юм.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ,

"Зочид буудалд нэгэн солонгос иргэн халуурч, ханиалгаж байна гэсэн дуудлагын дагуу ирж ажилласан. Тэр солонгос иргэнийг авч, тусгаарласан. Шинжилгээний хариу гараагүй байгаа” хэмээсэн юм.

Мөн иргэдэд тусгаарлалт, ажиглалт гэсэн хоёр арга хэмжээний ялгааг сайтар ойлгохыг сануулав. Эмнэлзүйн сэжигтэй шинж тэмдэг өвчтөнд илэрсэн тохиолдолд тухайн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч буй. Харин шинж тэмдэг илрээгүй ч халдварын голомтод зорчоод ирсэн иргэдийг шинжилгээ авалгүйгээр тусгаарлаж, ажиглалтад хамруулж байгаа гэдгийг үүгээр онцоллоо.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Хэзээ хаагуур хэдийд орж ирсэн гай вэ

Зочин
Зочин

Мишээлийн хажуу талын буудлаас өчигдөр аваад явсан баахан цагдаа нар бна гэсэн манайхан сайн ажиллаж бгаа

Зочин
Зочин

Ямар буудал нэр нь.тодорхой бич ?

Gai ymaa
Gai ymaa

Naad gaijin bidend gai awjirj bga ym bish bizee hezee oruuljiw aa gaig

зочин
зочин

цөөхүүлээ бид гадны орны иргэдийг хүлээн авахаа больмоор байна шүү дээ. Энэ тахал дэлхийгээр нэг тарж байхад арай дэндүү юмаа

монголчууд
монголчууд

Хэзээ хаагуур ороод ирэв 5-7 хоногт бол вирус гаднаа, түүнээс дээш 27-35 хоногт илэрч буудлын ажилчид,бүх хавьтагчидад тархсан байж болох

Зочин
Зочин

ЗОЧИД БУУДЛУУД БААРУУДЫГ ХААСАН ГЭЭ БИЗДЭЭ ЯАХААРАА ДОТОР НЬ ГАДНЫ ИРГЭН БАИЖ БАИДАГ БИЛЭЭ ??? АЯГҮИ БОЛ ХҮҮХЭНДСЭН БАИГАА ДАА ..

Холбоотой мэдээ

Back to top button