НИЙГЭМ

Д.Нямхүү: Тусгаарласан 11 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

Өнөөдөр /2020.03.02/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсад сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарласан иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцуулсан юм.

Тэрбээр, "Хоёрдугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт ес, нийт 11 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдлыг шинээр тусгаарласан. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна” гэсэн мэдээллийг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button