Нийгмийн

Сумны шархтайгаар эмчлүүлж байсан Сүхбаатар аймгийн цагдаагийн ажилтан нас баржээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн ажилтнууд  ээлж солигдох үеэр санамсаргүй гал алдаж, нэг иргэн хүнд шархадсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. Мэдээллийг сануулвал, 2020.02.22-ны өглөөний 08:40 цагт “Цагдаа бусдад буудуулсан байна” гэсэн дуудлага тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн газарт ирж, улмаар  Цагдаагийн газарт ажилладаг 46 настай Б нь хэвлийн хөндий, цээжин хэсэгтээ буудуулсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Шарх авсан цагдаагийн ажилтны биеийн байдал хүнд байсан тул Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэн, эмчилж байсан ч өнөөдөр /2020.03.02/ нас барсан байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга Н.Лхагвасайхан “Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт хэвлэлд өгсөн байдаг.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагдаа үхжил байг уу? Чимээгүй дараад л өнгөрөх үү

Zochin
Zochin

tsagdaa nariin amidarlaar ingeed toglood l baihuu Lhagwasaihaan

Зочин
Зочин

Энхийн цагт хэдэн цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах ёстой вэ???????????

Зочин
Зочин

Um sain amgalan boltugai.

УБ хот
УБ хот

Манай Сүхбатарынхан ийм сайхан даруухан хүмүүс шүү дээ...Увс, Ховд8 Говь-Алтайд ийм зүйл болсон бол Монголоор дүүрэн асуудал... бүх сонин хэвлэлээр дүүрнээ... манай Сүхбаатарынханд өөр дээр нь тулахгүй бол бусад хүн хамаагүй шүү дээ..хэхэхэ

Хотгойд
Хотгойд
Reply to  УБ хот

Цагдаагийн ажилтан буу алдсаан гэж бичсэн шуу дээ! Хов ч гэхээр юм уу сонин сонин юм бичих юм аа Та. Ядахдаа Ум ма ни БАД мэ хум гээд уншаад сур

Иргэн
Иргэн
Reply to  Хотгойд

Нямдорж одоо буухаасаа өмнө цагдааг нэг цэгцлээд буувал хойд насанд нь буян болно доо суурь хүмүүжилтэй ухамсартай боловсролтой соёлтой хүмүүсээр бүрдүүл одооны зарим нэг цагдаа чинь мөнгөний сонирхолтой харьцааны соёлгүй дээрэнгүй

Үнэ цэнэ
Үнэ цэнэ
Reply to  УБ хот

Хүний амь нөхөж баршгүй үнэтэй шүүдээ

Зочин
Зочин
Reply to  УБ хот

жалга довны юм битгий ярьж байна эргүү дагз минь

Холбоотой мэдээ

Back to top button