УЛС ТӨР

УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийх айлчлал цуцлагдах уу

УИХ-ын дарга Г.Занданшатарыг АНУ-д айлчлах урилгыг ирүүүсэн. Энэ дагуу тэрбээр 2020..3.08-10-ны өдрүүдэд АНУ-д айлчлахаар төлөвлөгдөөд байсан юм.

Гэвч одоогоор уг айлчлалыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулж магадгүй байгаа аж. Тодруулбал, дэлхийн олон улс оронд шинэ коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж, эрсдэлтэй байгаа учраас цуцлагдаж магадгүй гэх мэдээлэл байна.

АНУ руу айлчлахын тулд вирүсийн халдвар өндөр буй БНСУ-аар дамжих тул цуцлах асуудал яригдаж байгаа аж. Одоогоор айчлалын талаар АНУ-аас өгөх чиглэлийг хүлээж байгаа гэж албаныхан тодотгов.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button