НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 435 иргэнийг тусгаарлаад байна

Өнөөдөр /2020.03.03/ Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын талаарх  цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өгөв.

Бид нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн нийт 812 хүнийг тусгаарласан. Одоогоор 435 иргэнийг ажиглалтад аваад байна. Тусгаарлах байрын ачаалал 50 орчим хувьтай байна.  Өнөө өглөө буусан Турк-Москва-Улаанбаатар чиглэлээр ирсэн 111 хүнээс 16 хүнийг тусгаарлаад байна.

Мөн Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирсэн. Яг одоо үзлэгүүд хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 7 хүнийг ажиглалтад аваад байна.

Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад авсан.

ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ажиллаж байна. Тус багаас эмнэл зүйн заавар, тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөгөө авч ажиллахаар болсон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эмч
Эмч

ЭМЯ-ны хамаг ажлыг Буянжаргал нугалж байна даа. Сарангэрэл сайд ажлаас халчихсан байсан. Эргээд авсан юм байна даа. Буцааж авсан нь сайн болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button