НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
“Хандивын мөнгийг зориулалтын дагуу хэрэглэнэ”

Өнөөдрийн /2020.03.03/ 11.00 цагийн Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийх үеэр иргэд болон аж ахуйн нэгжүүд хандив өглөө.
- Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 100 сая төгрөг
- “Бичил Глобус” санхүүгийн байгууллагаас 33 сая төгрөг
- “Ач” анагаах ухааны их сургуулиас 20 сая төгрөг, хамгаалалтын хувцас зэргийг тус тус ЭМЯ-нд хандивлалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монголын ард түмэн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбараа дэмжин хандив өргөж байгаад талархаж байна. Нэг ч төгрөгийг шамшигдуулахгүйгээр эзэнд нь хүргэх болно. Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ. Та бүхэн итгэлтэй байж болно” гэдгийг хэллээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг хаана юунд зарцуулсан тухай заавал шаардаж авах хэрэгтэй шүү.
ХӨСҮТ Нямхүү захирал мөнгийг бол Эмнэлэгтээ зарцуулж бгаагүй дээ.Сайдыг нь сайн мдхгүй юм даа.Сар бүрийн эхний 7 хоногт хандив яаж зарцуулсанаа баримтаар мэдээлж байвал.