НИЙГЭМ

Д.Сарангэрэл: Тусгаарлагдаж буй иргэдэд холбогдох байр, хоолны зардлыг нарийвчлан тогтооно

Өнөөдрийн /2020.03.08/ Улсын онцгой комиссын хуралдаанаар Өмнөд Солонгос, Япон, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг энэ сарын 28 хүртэл сунган цуцалсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хурлын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах зүйлийг ярьсан юм.

"ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гэбрэсиум, нэг ч улс орон вирусийн халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно. Үүний оронд хавьтал нэг бүрийг мөрдөж, нарийн тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг хүргүүлж буй. Бид энэ зөвлөмжийг сайтар мөрдөн ажиллахыг хичээж байна.

УОК-ын хуралдаанаар сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тусгаарлах тухай журмыг нарийвчлан боловсруулах үүргийн ЭМЯ-нд өглөө. Тусгаарлах үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө, мөнгөний зардлыг нарийн тооцож, УОК-оор хэлэлцүүлэх болно.

Мөн улс орнуудад шинээр туршиж эхлээд буй түргэвчилсэн оношлуурыг оруулж ирэх, хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2020-03-08 16:23

Сонгуулийн зардлаа л битгий хамт тооцоорой доо

Зочин
Зочин
2020-03-08 16:56

Угаасаа тооцоотой байдаг газар л оруулж байгаа. Шинээр тооцох шаардлагагүй. УОК яахаараа ийм үед яах журам өдий болтол байдаггүй?

Боогии
Боогии
2020-03-08 22:29

Хандивын мөнгииг зөв зохистой зарцуулаасайдаа

Холбоотой мэдээ

Back to top button