СПОРТ

АНУ-ын коллежийн чөлөөт бөхийн тэмцээнд Монгол оюутан түрүүлжээ

АНУ-ын их сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогддог “NAIA” чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ түрүүлжээ. Тодруулбал, Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж, аваргалсан байна.

Түүнчлэн жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ. Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг юм байна.

Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-д алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-д хошой хүрэл медаль хүртэж байжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button