Нийгмийн

Тээврийн компаниудын төлөөлөл салбартаа хандив өргөлөө

“Үндэсний Тээврийн Корпораци” ХХК, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн хамт олноос дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж байгаа зам, тээврийн салбарын албан хаагчдадаа зориулж арван сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивыг Улсын Онцгой Комиссын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гардуулсан байна. “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Ганболд, “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-ны ТУЗ-ийн дарга П.Солонго болон “Үндэсний Тээврийн Корпораци” ХХК-ийн гишүүн тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцсон аж.

“Үндэсний Тээврийн Корпораци” ХХК (ҮТК) нь тээвэр логистикийн дотоодын зах зээлийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох, нийт оролцогчдод тэгш өрсөлдөх боломжийг хангах зорилгоор тус салбарт 10-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Туушин” ХХК, “Материал Импекс” ХК, “Монгол Экспресс” ХХК, “Илинкс Экспресс” ХХК, “Ландбридж” ХХК, “Монложистикс Ворлдвайд” ХХК, “Эй Си Даблью” ХХК, “Эс Би Ложистик” ХХК, “Азийн Зам” ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Аноджин” ХХК, “Ашли Транс” ХХК, “Нью Ложистикс” ХХК, “Монжап Стар” ХХК зэрэг нийт 14 тээвэр зуучлагчид нэгдэн байгуулсан компани юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button