НИЙГЭМ

“Хил хаагдсан тул нэг ойтой хүү маань яаралтай хагалгаандаа орж чадсангүй”

Өнөөдөр /2020.03.09/ Монгол Улсын иргэн В.Урантуяа, М.Янжиндулам нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдэж хүүхдүүд нь  төлөвлөгдсөн байсан яаралтай хагалгаанд орж чадахгүй болоод буй талаар тэд мэдээлсэн юм.

Сэлэнгэ аймгийн оршин суугч В.Урантуяа,

“Би 2019 оны хоёрдугаар сарын 12-нд хоёр ихэр хүү төрүүлсэн. Тэдний маань нэг Т.Билэгт ховдол хоорондын цоорхой тэргүүтэй дөрвөн төрлийн зүрхний гажигтай. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ-д биеийн байдал маш хүнд, хэвтэн эмчлүүлж байна.

Бид “Энержи Ресурс” хандивын компанийн сонгон шалгаруулалтад тэнцэж, БНХАУ-ын Хөх хотод яаралтай хагалгаанд орохоор төлөвлөөд байсан. Гэсэн ч хөдөлгөөн хязгаарласан тул хоёрдугаар сарын 4-нд товлогдсон хагалгаандаа орж чадаагүй.

Одоо Турк, Энэтхэг орнууд руу зорчиж, эмчлүүлэх боломжтой ч 60-70 сая төгрөгийн зардал гарна гэсэн. Бидний амьдрал ахуй энэ мөнгийг гаргахад хүрэлцэхгүй тул Монголын ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэлээ.

Харин Дархан-Уул аймгийн оршин суугч М.Янжиндулам,

“Миний охин М.Аззаяа 10 сартай. Зүрхний томрол, гол судасны нарийсал гэх мэт хавсарсан олон оноштойгоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Улсын төв гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орох байсан боловч эмч нар нь хил хаагдахаас өмнө БНХАУ-аас ирж амжаагүй. Иймд мөн хагалгаанд орж чадаагүй.

Энэтхэг, Турк улсад эмчлүүлэх зардал бидний амьдралд хүнд тусаж байна. Өөр ямар гарц гаргалгаа байж болохыг хэлж, зөвлөөч гэж ард түмнээсээ хүсэж байна” хэмээсэн юм.

Тэдний хувьд уг асуудлаар эмч мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн яамны ажилчидтай уулзаж, ярилцсан гэв. Үүний хариуд, “Вирусийн халдвар намжиж, хил нээгдсэний дараа явж эмчлүүл” гэх утгатай зүйлийг хэлжээ. Хүүхдүүдийн бие асар хүнд, морфин тарианд орсон байгаа гэдгийг ээж нар онцолж байсан юм.

Х.ЭРХЭС

Холбоо барих:

Хүү Т.Билэгт 1 настай. Ээж В.Урантуяа. Утас: 80805061

Хандивын данс: ХААН БАНК 5052016162

Охин Б.Аззаяа, 10 сартай. Ээж М.Янжиндулам, Утас: 85315685

Хандивын данс: 5088158628

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
za mdggii
za mdggii
2020-03-10 19:23

teneg yum be

Холбоотой мэдээ

Back to top button