Нийгмийн

Ц.Алтаншагай: Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олго

“Эрдэнэт ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай өнөөдөр /2020.03.09/ Эрдэнэтийн 49 хувь, овоолгын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосон хугацаа дууслаа. Энэ хугацаанд “Монголын зэс”-ийн томилгоотой есөн албан тушаалтныг чөлөөлснөөс өөр шийдвэртэй арга хэмжээг хариуцсан сайд Л.Оюун-Эрдэнэ авч хэрэгжүүлсэнгүй. Тиймээс ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, УИХ-ын чуулганаас тогтоол гаргаж 49 хувийн өмчлөлийг шийдвэрлэх ёстой гэж шаардаж байна. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олгох хэрэгтэй. Эрдэнэтийн иргэд ногдол ашгаа авахын тулд олон жил тэмцэж, хүлээж гарын үсгээ хүртэл цуглуулсан байдаг” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button