Энтертайнмент

“The Hu” хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ

“The Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо хойшлуулжээ. Тодруулбал, шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас үүдэн ийнхүү хойшлуулсан байна.

“THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас “Umeda Club Quattro” клубт тус тус зохион байгуулагдах байсан юм.

Тус хамтлагаас гаргасан мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирусийн аюул заналхийлж байгаа тул “The Hu” хамтлагийн Япон дахь аялан тоглолт хойшлогдож байгааг мэдэгдье. Нөхцөл байдал хэвийн болмогц тоглолтын талаарх мэдээллийг даруй хүргэх болно. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button