Энтертайнмент

“37-р точка”-гийн төгсгөлийн НЭГ анги үзэгчдийн хүртээл болно

“Фантастик продакш”-ны уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан.

Тус кино нь нийт хоёр бүлэг, 20 ангитай бөгөөд үзэгчдийн хүртээл болж саяхан төгссөн. Улмаар үзэгчид тус киног “Төгсгөлгүй төгсчихлөө” хэмээн шүүмжилж буй. Мөн “Гуравдугаар бүлэг байгаа юу” хэмээх асуулт хөвөрсөн.

Тэгвэл эл киноны төгсгөлийн нэг анги удахгүй гарах гэж байгааг “Фантастик Продакшн”-ы зүгээс өнөөдөр /2020.03.09/ мэдэгдлээ.

Энэ талаар “Фантастик Продакшн” өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ “37-р точка” олон ангит киноны төгсгөлийн нэг ангит бүрэн хэмжээний кино тун удахгүй” хэмээн нийтэлж мэдэгджээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button