ТОДРУУЛГА: Франц иргэнийг ажлынх нь кемпэд тусгаарлажээ
“COVID-19” халдвартай нь тогтоогдсон 57 настай, Франц улсын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлаад буйг бид мэдээлсэн. Тэгвэл тус сумын засаг даргын орлогчоос нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр халуурсан тухай мэдээллийг УОК-т өгсөн. Түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон иргэдийг УОК-оос тусгаарлаад байгаа. Тухайн иргэн Улаанбадрах сумын нэгэн уул, уурхайн компанид ажилладаг. Тэрбээр аймгийн төв дээр иргэдтэй уулзаагүй, шууд ажил руугаа явсан. Улмаар ажил дээрээ ирээд халуурсан тул тус байгууллагын кемпид яаралтай тусгаарлах арга хэмжээ авсан. Тэнд байсан бусад ажилчдыг ч мөн тусгаарлаад байна. Тус кемпийг хамгаалалтад авсан. Мөн сумын төвд тусгай хамгаалалт гаргаж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна” гэлээ.












Ер нь монгол иргэдээ 14 хоног хориод бсн бж францыг 14 хоног хорчихсон бол ийм асуудал гарахгүй бсаншдээ
Өмхий францыг үхэх гээд байгаа уурхайд нь булчих
gadnaas shataachaachee