АРИГ: Тухайн салбарын ажилчдаас сэжигтэй шинж тэмдэг ИЛРЭЭГҮЙ

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байна.
Тэгвэл тус иргэн Монголд ирээд хэд хэдэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн байдаг. Үүнийг нэг нь Ариг рамен ресторан юм. Харин “Ариг” рамен ресторан цахим орчинд мэдээлэл хийжээ.
Тус байгууллагын зүгээс, “Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс “Bluesky” хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн. Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, ОУ-н стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүдэд халдваргүйтэл, ариутгал байнга хийгдэж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархъя. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна” хэмээжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГА ЮМ УУ