Д.Сарангэрэл: 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд Ерөнхий сайдын санаачилгаар цалинтай чөлөө олгоно

Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комисс 14.00 цагаас дахин шуурхай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Шинэ коронавирусээр халдварласан франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Энэ дунд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн гэх хүн алга. Шинжилгээний хариунаас шалтгаалж, гадны орноос зөөвөрлөгдөж ирсэн халдвар монгол хүнд халдсан эсэх нь тодорхой болно.
Франц иргэний тусгаарлагдаж буй байр тохь тухтай, дотроо бие засах өрөөтэй, хүчилтөрөгчийн аппараттай. Гурван өдрийн турш халуурсан, биеийн байдлыг нь хэвийн гэж хэлэх боломжгүй.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 0-5 настай, гурваас дээш хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ, цахимаар ажлаа хийх, эсвэл цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан” гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нААД францаа элчин сайдтай нь хамт хөө
уг нь өөрииг чинь ойлглж л байна л даа наад франц чинь маньд огт хамаагүй шүү Гэхдээ иим тэнэг мангар юм ярихөөр чмэи өмнөөс чинь ёстой нөгөө юу.охөх шнлнш атшш
лэн барээ
Huuhedtei humuusiin tsagiig yadaj bagasgaach ee
ӨВЧТЭЙ францийг тусгаарлалтаас гаргасан УИХ ын гишүүнийг зарлаач
5 nas hurtelh 3 huuhedtei yumuu esvel 3 deesh huuhedtei gj bgaamuu. Oilgomjgui bichih yumaa
hooyee tegeed busad ni huuhed bish ymu
tiishde