НИЙГЭМ

ГЕГ: Монгол хатны муммиг ердийн дурсгалт зүйл хэмээн хилээр гаргах гэж байсан

Өнөөдөр /2020.03.11/ Гаалийн ерөнхий газраас 2020 оны эхний хоёр сарын статистик, нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа. Энэ үеэр хил, гааль дээр гарсан хэрэг, зөрчлийн мэдээллийг хүргэсэн юм.

Албаны хүний хэлж буйгаар мөн хугацаанд Гаалийн байгууллага нийт 140 зөрчил илрүүлжээ. Үүний 185 нь хялбаршуулсан байдлаар шийдэгдсэн бол хэрэг бүртгэлд 17, гэмт хэргийн шинжтэй таван зөрчил гарсан байна. Эдгээрт 207.9 сая ам.долларын торгууль, 330 сая төгрөгийн татвар ноогдуулжээ.

Тэдгээрийн ихэнх нь гаалийн хураамж төлөхөөс зайлсхийсэн, бараа, тээврийн хэрэгслийг үнэн мөнөөр мэдүүлээгүй зэрэг зөрчил байжээ.

Жишээ татахад, нэр бүхий хадны агуйгаас олдсон монгол хатны занданшуулсан шарил буюу муммиг ердийн дурсгалт зүйл хэмээн мэдүүлж, АНУ-руу хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Хэргийн шалгалт үргэлжилж буй аж.

Харин одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвартай холбоотой ямар нэг хэрэг, зөрчил хил, гааль дээр гараагүй гэдгийг албаны хүн онцолсон юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-11 17:24

чоно борооноор гэдэг болж байна эх орноо хайрлаач

Зочин
Зочин
2020-03-11 19:59

Нэг нь гадагш зарж л таараа

Холбоотой мэдээ

Back to top button