Нийгмийн

Баригдаж дуусаагүй барилгад боорцогны гурилыг хөнжлөөр хучин үйлдвэрлэл явуулж байжээ

Нийслэлийн Мэрэгжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах компанийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн үйлдвэрт:

Зөөврийн устай,
Гар угаах угаалтуургүй,
Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 килограмм зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна. Мөн тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээсэн аж.

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-03-11 18:08

МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БУСДЫН ЭРҮҮЛ МЭНД ЦААШЛААД ХҮН ҮХЭХИЙГ ҮЛ ТООСОН ИЙМЭРХҮҮ ҮЛ БҮТЭХ ХҮМҮҮСД ОНОГДУУЛАХ ЯЛ ШИЙТГЭЛ ДЭНДҮҮ ХӨНГӨН БАЙНА. ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ЯЛ ӨГЧ БАЙВАЛ ТААРНА.

Зочин
Зочин
2020-03-11 20:31

Ямар б�##�иар сэтгэлгүй новшнууд вэ

zochin
zochin
2020-03-11 23:28

hayg ner us ni sonin huviin uildveruud iim l bga doo ugaasa

Холбоотой мэдээ

Back to top button