НийгмийнУЛС ТӨР

Францын Элчин сайд: Манай иргэн коронавирусийн анхны халдвар авчирсанд харамсаж байна

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өчигдөр /2020.03.12/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэрээр өөрийнх нь улсын иргэн манай улсад коронавирусийн халдвар авчирсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовниж байгаагаа уламжилсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
төмөр
төмөр

харамсах биш уучлалт гуйх ёстой биз дээ энэ францаас болж олон хүн ажил төрлөө алдаж бна шүү дээ

зочин
зочин

Энэ хүн МУЗГ-ын шадар сайдтай уулзсан асуудалд франц хүнээс халдвар тархсан мэдээллийг цацахгүй байхыг хүссэн? Тийм учраас 126 хүний шинжилгээ сөрөг гарсан уу? Солонгост 1 хүнээс олон зуун хүнд халдсан, халдвар тархалтын горим МУ-д ???

зочин
зочин

Вирусын тархалт, халдварлах түвшин 2.3 буюу 1 хүн 2-3 хүнд халдаана гэж ДЭМБ тогтоожээ. Гэтэл МУ-д 1-р хавьталтын 126 хүний шинжилгээ сөрөг гардаг ид шидтэй юу? Одоо өвчлөл байсныг нуусан гэх л үлдээд байна? МУ ингэж нэрээ байрахгүй биз?

Холбоотой мэдээ

Back to top button