АНХААР: Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгджээ
Жолооч нар гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдсөнийг анзаараагүйн улмаас осол гаргах болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионд өөрчлөлт орсныг жолооч нар анзааралгүй өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гарах шалтгаан болжээ.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс: “Гэрлэн дохионын асах дараалал өөрчлөгдсөний дараа жолооч нар өөрийн явах урсгалыг эндүүрч осол гаргах тохиолдлууд гарсан. Иргэдэд анхааруулж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг баримталж, уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх хэрэгтэйг сануулж байна гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
урьдчилж мэдэгдэхгүй яасан тэнэгүүд вэ юун дураараа юм
Харин тийм ээ !
Урьдчилан мэдэгдэж анхааруулаагүй тул хохиролоо шийдвэр гаргасан албан тушаалтан байгуллагаас шүүхээр нэхэмжил !
Урьдчилан сэргийлэх чиг үүрэг чинь үүнд хамаарахгүй юу ? Т Ц Албаныхаан ! ! !
Уучлаарай, дүрэм журам ганцхан утгатай ойлгомжтой байх ёстой. Сольвол нийтэд нь солих ёстой шүү. Ингэж дураар өөрчилж болохгүй. Хэн нэгний санасан зоргоор өөрчилдөг хууль байхгүй гэдгийг анхаар