ЭРҮҮЛ МЭНД
Увсад тусгаарлагдсан Англи иргэний хариу СӨРӨГ гарчээ

COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байсан. Тэгвэл хариу нь СӨРӨГ гарчээ.
Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдээд байгаа юм.
Г.ИТГЭЛ













Халдвар авснаас хойш хэд хоногийн дараа шинжилгээгээр илэрдэг юм бэ?
Энэ хүний явсан мөр нь цагаан байгаасай даа Эх орнй минь тэнгэр ивээх бизээ
Онгоцны битүү агаар солилцоо муутай орчинд өвчин халдах магадлал их өндөр. Зэрэгцэж сууж явсан хүнд халдвар гараагүй гэдэг бол ид шидтэй л юм шиг байна. Энэ халдвар 1 хүнээс 2-3 хүнд халдах горимимоор тархаж байгааг ДЭМБ тогтоосон байгаа.
2020.03.12-ны 15 шинжилгээгээ аваачиж өгсөн 24 цагийн дараа хариу гарна гэсэн. Гэтэл 2020.03.13-ны 11 цагаас Ч.хүрэлбаатар сөрөг гарсан гэж жиргэв.энэ үнэн юм уу. Эсвэл түрүүлж мэдээлэл өгдөг юм уу
Гүйээ тэгээд л 24 цагийн дотроо л хариугий нь өгч байна шүү дээ. Хуураагүй байлгүй дээ.