НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Гадаадаас ирэх иргэд төлбөрөө шилжүүлээгүй бол нислэг баталгаажихгүй

БНСУ-д буй монгол иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Гадаадаас ирээд заавал тусгаарлагдах үүрэгтэй. Холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцах үүрэгтэй. Тиймээс иргэдийн ар гэр мэдээллийг аваад ОБЕГ-тай төлбөр тооцоог хийхгүй бол иргэний нислэг баталгаажихгүй байх эрсдэлтэй. Бид Сөүлээс гадна Токио, Москва, Берлин, Истанбул зэрэг улсуудаас иргэдээ авч ирэхээр ажиллаж байна. Эхний нислэгт 500 иргэн хүсэлт өгснөөс, хүндэтгэн үзэх шалтгаантай 250 иргэн багтаад байна. Эдгээр иргэд тусгаарлагдах төлбөрийн мөнгөө урьдчилан шилжүүлснээр нислэг баталгаажна. Төлбөр төлөхгүй бол төлбөрөө төлсөн дараагийн иргэнд нислэгийн эрх шилжинэ. Сүүлийн 14 хоног өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх асуумжыг асууж гарын үсэг зуруулж баталгаажуулна. Өвчнөө нууж бусдад халдварлуулсан тохиолдолд Монгол Улсын эрүүгийн хуулиар шийтгэнэ.

Мөн тэрээр, “Өнөөдөр дэлхийн 80 гаруй улсад манай улсын иргэд бий, Визний хугацаа дууссан эсэх нь хамаагүй Монгол Улсын иргэн нь бол төрийн хайр халамжид багтааж эх оронд нь авч ирнэ” гэлээ.

н.Ганболд, “Маргааш 07:45 цагт Улаанбаатар-Сөүл, 07:55 цагт Улаанбаатар-Москва-Берлин рүү нислэг үйлдэнэ. Мөн даваа гарагт 08:55 д Токио чиглэлд нислэг үйлдэнэ” гэлээ. Мөн тэрээр, “Тусгаарлагдсан хүмүүст ар гэрийнхэн нь ариун цэврийн хэрэглэл оруулж өгөх боломжтой. Тухайлбал, хөнжлийн эрээн болон цагаан даавуу оруулж өгч болно. Харин тусгаарлагдсан бүсээс эд зүйл гаргахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2020 13:10

Төрийн хайр х�##�амж ч гэх шиг. Энэ з�##�уу их буруу ярьж байна. Монголын иргэн бол монголоос виз авахгүй нь тодорхой тиймээс хэзээ ч эх орондоо орж ирж болох хуультай. Тиймээс хайр хийшиг хүртээд байгаа юм байхгүй.

Зочин
Зочин
3 сар 14, 2020 13:12
Reply to  Зочин

Визний асууд�##�тай бол тухайн улсын хууль зөрчиж байгаа болохоос манайд огт хамаагүй. Тухайн улс нь арга хэмжээ авна. Харин энэ карантинаас болж визний асууд�##�д орсон бол ЭСЯ нь ярьж хөөцөлдөжтухайн улсаас гарт�##� түр виз олгуулах т�##� дээр аж

ЗочинАлдаа
ЗочинАлдаа
3 сар 14, 2020 13:36

Нислэг биш сууд�##� бат�##�гаажихгүй гэж яриач. 2. Тэнэг юм шиг гадаадын орнуудаас бүх зорчигчийг оношлуураар оношилж өг гэж асуусныг чинь бодохоор өмнөөс нь ичээд байх юм. Ядаж яадгаа эрүүл мэндийн яамтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.

Төлбөр
Төлбөр
3 сар 14, 2020 16:12

Японоос ирэх хүмүүсийн төлбөрийг ямар банкны ямар дансанд хийх вэ? Утсаар ярина гэсэн �##�га байна. Бас цагаан хэрэглэл бэлтгэнэ гэсэн хаана аваачих юм болоо.

Холбоотой мэдээ

Back to top button